Домофон систем

Project Description

 

Домофон систем (Video Intercom)

Энэ систем нь ихэвчлэн орон сууц хотхонуудад суурилуулдаг. Эцсийн хэрэглэгчид нь тухайн орон сууц эзэмшигч, оршин суугчид гаднаас ирэх зочин гийчдийг орцны үүднээс автоматаар угтан авах, мөн барилгын дотоод лифтний ажиллагаанд нэмэлт үйлчилгээ оруулах боломжтой. Үүнд оршин суугч тухайн давхар руу гарахдаа карт уншуулах, гаднаас ирэх зочдод тухайн давхар руу гарах лифтийг идэвхжүүлэх зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой. Мөн СӨХ рүү шууд гэрээсээ холбогдох, холбоотой асуудал, шийдвэрийг цаг алдалгүй гаргах бүрэн боломжтой.

 

Ажиллагааны зарчим нь:

Тухайн хотхонд оршин суух айлд гаднаас зочин ирэхэд орцны үүдний төхөөрөмжөөс зочлох гэж байгаа айлынхаа тоотыг гадна хаалганы домофоны төхөөрөмж (DS-KD8002-VM) дээрх товчлуур дээр цуглуулж дуудлага хийснээр айл доторх домофоны (DS-KH6310-WL) хонх дуугарч тухайн айлд мэдэгдэнэ. Гадна үүдний домофоны төхөөрөмж (DS-KD8002-VM) камертай учраас айл доторх домофон (DS-KH6310-WL) дээр зочины дүрсийг үзүүлснээр зочныг үүдний соронзон цоожийг гэр доторх домофоноор нээж өгснөөр зочныг орц руу нэвтрүүлнэ.

Мөн буцаж гарахад орцны хаалганы дотор талд хөдөлгөөн мэдрэгч байрласан байх учраас хүний хөдөлгөөнийг 3-5 мертийн зайнаас мэдэрч хаалганы соронзон цоож нээгдэж гадагш чөлөөтэй гарна гэсэн үг юм.

Айлын үүдний хонх нь мөн камертай учраас хонх дарахад гэр доторх домофоноос хонх дарсан хүний царайг хянаж, мөн домофоноос хаалгыг онгойлгох боломжтой.

Гэр доторх домофоноосоо СӨХ-д байрлах Төв удирдлагын төхөөрөмж рүү холбогдож дүрсээр харилцах боломжтой.

Домофон төхөөрөмж дээр сонголтоор өөрийн давхрын ч юм уу эсвэл орцны, гадна орчны гэсэн сонголтоор 16 хүртэл камерыг үзүүлэх боломжтой.

Нэмэлт хөгжүүлэлтэд цахилгаан шатыг гэр доторх домофон төхөөрөмжөөс өөрийн давхартаа дуудах, зочноо орц руу оруулж мөн  давхар руу цахилгаан шат буулгах гэх мэт хөгжүүлэх боломжтой.

Project Details
Өмнөх
Дараах