Видео хурлын шийдэл

Project Description

ВИДЕО ХУРЛЫН ТӨХӨӨРӨМЖ

GVC3200 Видео хурлын төхөөрөмж нь Андройд үйлдлийн системтэй, Google Hangouts, Skype болон бусад андройд програм дэмжин ажилладаг ба өргөн хэрэглэгддэг дотуур холбооны станцын тусламжтай видео хурал хийх, мөн Cloud platform дээр ажилладаг IPVIDEOTALK, BLUEJEANS зэргийг дэмжин онлайн хурал хийж болдог давуу талтай. Хурлын үеэр зураг авах, видео бичлэг хийх, өөрийн болон бусдын камерыг удирдах, 3 хүртлэх гаралтын дэлгэц(TV) холбох, компьютер дээрээс сургалт, танилцуулга зэргийг хуралд оролцогч бүх талд харуулах, компьютер, гар утас, таблет ашиглах хуралд дэлхийн хаанаас ч холбогдох боломжийг олгодог.

 

ШИНЭ ТЕХНОЛОГИ, БОЛОМЖ

Full HD 1080p дүрс дамжуулалт, 12х zoom бүхий хурлын камер, хамгийн ихдээ 3 дэлгэц буюу гаралтын төхөөрөмж холбох (TV), PTZ буюу камер удирдах, чиглүүлэх, 9 цэгийг холбосон хурал зохион байгуулах, хуралд оролцогчдод дэлгэцээ харуулах буюу сургалт, танилцуулга хийх, андройд програм ашиглан хурал зохион байгуулах, дотуур холбооны дугаар тохируулан ашиглах(SIP), өндөр хурдны сүлжээгээр холболт хийх(Gigabit), утасгүй сүлжээгээр холбогдох, хурлын цаг товлох ба цагын тохиргоо хийн, тохируулсан цагт автоматаар хурал эхлэх, микрофон, яригч, удирдлага зэрэг нь Bluetooth-ээр холбогдох, хурлын бичлэг хийх хадгалалх зэрэг маш олон боломжуудтай. Өдөр бүр шинэ технологи гарч буй өнөө үед Grandstream Networks Inc програм хангамжийн баг нь технологийн шинэчлэлийг цаг алдалгүй хийдэг. Төхөөрөмжийн програм хангамжийг байнга шинэчлэж байдаг нь ирээдүйтэй хөл нийлүүлэн алхах, бусдаас түрүүлж шинэ технологийг ашиглах боломжийг хэрэглэгчиддээ олгосоор байна.

Grandstream-Video-Conferencing-System-Dubai-1

1.   ВИДЕО ХУРЛЫН СИСТЕМ

Дээрх зураглал дээр төв оффис болон салбар хооронд видео хурал хийхэд ямар төхөөрөмж ашиглах, хэрхэн холбогдож буйг энгийнээр харуулж байна. Дараах байдлаар видео хурал хийх боломжтой.

 

            ВИДЕО ХУРЛЫН ШИЙДЭЛ 1

Дотуур холбооны IPPBX ашиглан гар утас, суурин видео утас, компьютер, хурлын камер зэрэг төгсгөлийн төхөөрөмж дээр дотуур холбооны (SIP) дугаар тохируулан хооронд нь видео дуудлага хийх. Сүлжээний холболтын хувьд төв оффис салбар хооронд интернет ашиглан VPN холболт хийсэн байна.

 

            ВИДЕО ХУРЛЫН ШИЙДЭЛ 2d300248e168942c09a973ce032e5ab5d

Grandstream-ийн cloud platform болох IPVIDEOTALK – ийг ашиглан видео хурал хийх, энэ нь гар утас, таблет, суурин болон зөөврийн компьютер, суурин видео утас, хурлын камер зэргээс холбогдох боломтой. 25, 50, 100 хэрэглэгч хуралд оролцох, 3-8 хүн хурлыг удирдах.

 

 

            ВИДЕО ХУРЛЫН ШИЙДЭЛ 3

popular_logos

GVC3200 нь өөр дээрээ Андройд програм болох Google Hangouts, Skype…бусад ижил төрлийн програм дэмждэг. Ихэнх хүмүүс ажлын хэрэгцээ шаардлагаар Gmail, Skype ашиглаж байна. Хоёр ажилтан хоорондоо, олон ажилтан хооронд эсвэл олон хүнд мэдээлэл сургалт хийх хэрэгтэй гэвэл ашиглаж болох юм.

 

 

 

            ВИДЕО ХУРЛЫН ШИЙДЭЛ 4

Дэлхийн ихэнх улс орнуудад өргөнөөр ашигладаг Cloud Platform дээр суурилсан BLUEJEANS – ийг мөн адил дэмждэг, магадгүй гадаадад байдаг харилцагч байгууллага нь BLUEJEANS ашигладаг бол та санаа зоволтгүй хуралаа хийх бүрэн боломжтой.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА

 

ХОЛБОО БАРИХ:
Утас: (976) 7575-0700, (976)7000-0701
И-мэйл: contact@vertexmon.com, sales@ict-mall.mn
Хаяг: Тайм Скүэр хотхон, 511-р байр

Project Details
Өмнөх
Дараах