Видео хурлын төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ

Project Description

ICT MALL худалдааны төв нь мэдээллийн технологийн бараа бүтээгдэхүүний төрөлжсөн худалдаа явуулдаг. Эрхэм хэрэглэгчиддээ видео хурлын төхөөрөмжийн түрээсийн үйлчигээг төлбөрийн таатай нөхцөлтэйгөөр хүргэж байна. Энэхүү үйлчилгээний давуу тал нь та урсгал зардлаа хэмнэн, ажлын бүтээмжээ өсгөн илүү их ашигтай үр дүнтэй харилцааг бий болгох юм. Өөрөөр хэлбэл та видео хурлын төхөөрөмжийн багцаас сонголт хийн авч, төлбөрийг 3 сараас 12 сарын хугацаанд хувааж төлөх юм.

 

Дэлхий дахинд бизнесийн үйл ажиллагаа өмнөх үеэ бодвол харьцангуй уяан хатан, илүү үр дүнтэй байхыг шаарддаг болсон. Мөн гэрээс ажиллах, олон салбар оффистой болсон ба ажилчин албан өрөөнөөсөө гадуур ажлаа хийх нь хурдацтай өсөж байна. Бизнесээ ололт амжилттай, үр дүнтэй явуулахын тулд маш олон төрлийн сонголттой төхөөрөмж хэрэгтэй болж байдаг. Ийнхүү Grandstream брэндийн IPVideoTalk үйлчилгээг авснаар ажлын бус цагаар, ажлын байрандаа байхгүй үедээ, олон улсын харилцагчидтайгаа асуудалгүй холбогдож аудио болон видео уулзалт хийх бүрэн боломжтой юм. Видео хурлын төхөөрөмж нь танд аудио болон видео уулзалт зөвлөгөөн зохион байгуулах, мөн таны бизнесийн хамтрагч хаанаас ч оролцох өргөн боломжуудыг олгож байна.

 

Видео хурлын систем нь дуу дүрсний өндөр нягтаршил бүхий харилцаа холбооны сүүлийн үеийн видео хурлын технологи бөгөөд дотоод сүлжээ болон интернетийн орчинд дуу дүрсийг чанарын өндөр төвшинд дамжуулахаас гадна суурилуулж, тохируулан хэрэглэхэд хялбар. Видео хурлын систем нь дотуур холбооны H.323, SIP протоколуудыг өөртөө агуулсан, холболт хийх болон ажиллуулахад маш энгийн. Орон зайг үл хамааран  дэлхийн хаанаас ч, хэдийд ч  видео хурал хийх боломжтой. Түншүүдтэйгээ бизнесийн уулзалт хийхэд цаг хугацаа алдахгүй, зардал мөнгө хэмнэх, ажлын үр бүтээмж нэмэгдэх гэх мэт олон давуу талуудтай.

 

Төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл

Та видео хурлын шийдэл ашигласнаар

  • Бат бөх, удаан хугацааны харилцаа
  • Урсгал зардал багасган, ашиг нэмэгдүүлнэ
  • Хамгийн тохиромжтой, хамгийн шилдэгээр шийдвэрлэх боломж
  • Үйл ажиллагааг хөнгөрүүлсээр дотоод нөөцийг нэмэгдүүлэх
  • Эрсдлийг бууруулах, таны үйлдвэрлэлийн байгаль орчны нөлөөллийг багасгах

Багын ажиллгааг дэмжих

  • Хамтран ажиллагсадын харилцах арга замыг дэмжих шийдэл
  • Бүх хэрэглэгчид төв цэгт төвлөрөх
  • Өндөр чанартай аудио, видео агуулга
  • Хялбар BYOD интеграчлал

Ажилчдын оролцоог бий болгох

  • Байршлаас хамааран нэг газраас нөгөө рүү явах зардал гаргахгүй нүүр нүүрээ харан уулзах
  • Яаралтай идвэхжүүлэх хамтын ажиллагааг хуваарьт оруулах
  • Харилцааг идвэхжүүлэх, тогтмол харилцааг бий болгох

МТ-ийн баг санал болгож чадах технологийн түнш хэрэгтэй

  • Хялбар хөгжүүлэлт
  • Ухаалаг технологи
  • Хэзээ ч хоцрогдохгүй төгс шийдэл

 

Видео-хурлын-төхөөрөмжийн-түрээсийн-үйлчилээ

 

 

ХОЛБОО БАРИХ:
Утас: (976) 7575-0700, (976)7000-0701
И-мэйл: contact@vertexmon.com, sales@ict-mall.mn
Хаяг: Тайм Скүэр хотхон, 511-р байр

Project Details
Өмнөх
Дараах