Аж үйлдвэрийн салбар тус бүрийн онцлогт зориулсан дотуур холбооны шийдэл

Project Description

 

Аж үйлдвэрийн бүх салбар адил биш, тийм ч учраас салбар нэгж тус бүрт зориулсан үр ашигтай дотуур холбооны шийдэл ашиглах шаардлагатай. Дотуур холбооны шийдэл ашигласнаар ирэх давуу талуудыг тоочвол дуусашгүй. Хэрэв та ямар шийдэл хэрэглэх, хаана хандахаа мэдэхгүй байгаа бол доор саналуудтай танилцаарай.

Үйлчилгээний салбар

Харилцаа холбоо цаг ямагт хамгийн чухал хэсэг, мэдээж цаг минут бүр харилцагчаас хамаарна. Тийм учраас нөөцийн систем болон автомат хариулагчтай систем заавал байх ёстой.

 

Нөөцийн серверийн шийдэл

Бизнесийн гол цөм болсон харилцагчдынхаа харилцааг алдахгүй, эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс нөөцийн серверийн шийдэл ашиглах нь нэн тохиромжтой.

Засвар хийх үед, гадны нөлөөллөөс хамааран үндсэн сервер унах үед нөөцийн сервер ажиллан хэрэглэгчээс ирэх дуудлагыг хэвийн явуулах болно. Grandstream брэндийн GXP ба GXV загварын утаснууд нөөцийн серверийг дэмжин ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ердөө л ижил өргөтгөлтэй 2 SIP сервер хэрэгтэй. Тохиргоо хийхэд хялбар ба богино хугацаа зарцуулна. Утасныхаа веб интерфейсээс хийх боломжтой. Accounts – Accounts X – General Settings энэ хэсэгт SIP серверийн IP хаягаа оруулна, хоёр дахь SIP серверийн IP хаягаа мөн адил оруулна.

 

Дижитал хүлээн авагч

Эхлээд UCM веб UI болон IVR тохиргоог дуудлагат нэгтгэнэ. Энэ хэсэгт 5 хүртэлх давхарга удирдах боломжтой. Дуудлага хадгалах тохиргоог хийх боломжтой ба өргөтгөл нь mp3, wav, raw/ulaw/alaw/gsm зэрэг байх боломжтой. Grandstream брэндийн бүх UCM IP PBX загварууд IVR дэмжинэ.

 

Зочид буудал

Энэ салбарт гол асуудал нь зочдод үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн харилцааны систем юм. UCM цуврал нь PMS-ийн онцлог шинж чанар, давуу талаар хэрэглэгчийн бүтээмжийг дээшлүүлэх олон давуу талтай. Зочид буудлууд хэрэглэгчидтэйгээ илүү харилцаатай байхын тулд маш сайн харилцаа холбооны шийдэл технологитой байх хэрэгтэй. UCM загвар нь өрөөний үйлчилгээ, орох гарах мэдээлэл шинэчлэл, өглөөний сэрээх дуудлагын үйлчилгээ, өрөөнөөс захиалга хийх зэрэг гуравдагч төхөөрөмжтэй хамтран ажиллах бүрэн боломжтой. Ийнхүү UCM – тэй холбоотой бүх харилцаа, үүрэг даалгавар, журмыг нэг хүчирхэг шийдлээр зохицуулах боломж олгодог.

 

Компьютер телефон нэгтгэл /CTI/

Орчин үед бүх ажлын байр олон талын ур чадвар шаарддаг болсон, зочид буудал ч мөн адил ялгаагүй. Энэхүү CTI аппликейшн нь бүх төрлийн харилцаа, төхөөрөмж хязгаарлахгүй бий болгох бүрэн боломжтой. Хэрэглэгчид GXP утсыг дэлгэцэн дээрээ байрлуулснаар ирэх, гарах бүх дуудлагыг хянаж, дэлгэцээсээ гадагшаа дуудлага хийх боломжтой болно.

 

Худалдаа үйлчилгээний салбар

Харилцагчидтайгаа харилцаа үүсгэх үйл явц бизнесийн гол цөм гэж хэлж болно. Ийм учраас нэгдсэн холбооны системтэй байх нь маш чухал.

 

IP PBX -тэй CRM холбох

Харилцагчидтай холбоо үүсгэхгүй үйл ажиллагаа нь явдаг худалдаа үйлчилгээний салбар та мэдэх үү?

 

Тийм ч учраас UCM загварууд SugarCRM ба Salesforce зэрэг системүүдтэй нэгдэн ажиллах боломжтой. Энэ нь харилцагчдынхаа бүх мэдээллийг авах бүрэн боломжийг бий болгодог.

 

ХОЛБОО БАРИХ:
Утас: (976) 7575-0700, (976)7000-0701
И-мэйл: contact@vertexmon.com, sales@ict-mall.mn
Хаяг: Тайм Скүэр хотхон, 511-р байр

 

Project Details
Өмнөх
Дараах