NAS гэж юу вэ?

Chart_courtesy_of_TechTargetICT Mall худалдааны төв нь Synology брэндийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютороор ажилладаг. Synology брэндийн сүлжээний хадгалах төхөөрөмж /NAS/ нь олон улсын хэмжээний судалгаагаар тэргүүлж байна. Бид бүхэн харилцагчдын хэрэгцээ шаардлагат тулгуурлан мэдээлэл хадгалах нөөцлөх шийдэл, тохиргоо суурилуулалтын үйлчилгээг түргэн шуурхай хийж гүйцэтгэдэг

 

 

NAS гэж юу вэ?

nasСүлжээний нэмэлт хадгалах төхөөрөмж гэдэг нэршил нь сүлжээ болон интернэт орчинд их хэмжээний мэдээлэл хадгалах зөв зохистой хэрэглээг зохицуулах мэдээллийг нэгдсэн нэг төв удирдлагатай байлгахад оршидог.

 

NAS нь нэмэлт дэлгэц, гар байдаггүй ба бүх удирдлага нь сүлжээнд суурилан браузерын тусламжтайгаар хяналт, тохиргоо хийдэг. Сүлжээнд бие даасан систем болж ажилладаг. NAS систем нь нэг болон түүнээс олон хард дискүүдтэй ба ихэвчлэн логик байдлаар байршуулдаг. Мөн мэдээллийг хадгалахдаа RAID аргаар эсвэл нөөц хадгалалтын агуулахуудыг ашигладаг.

 

 

 

Яагаад NAS хэрэгтэй вэ?

  • Хаана ч хэзээ ч мэдээлэл рүү хандах.
  • NAS нь хамгийн бага зардлаар их хэмжээний мэдээлэл хадгалах, олон тооны компьютерт мэдээлэл хуваалцах боломж олгодог.
  • Сүлжээ дэд бүтэц болон компьютерт ямар нэгэн өөрчлөлт оруулах шаардлагагүй зөвхөн сүлжээнд холбогдсоноор нэмэлт хадгалах төхөөрөмж рүү хандах боломжтой.
  • Олон хэрэглэгчдийн дата, файлыг нэгдсэн нэг удирдлага хяналт хамгаалалтанд оруулна.
  • Сүлжээнд холбогдсон хэрэглэгч бүхэн мэдээлэл хуваалцах өргөн боломжтой.
  • NAS төхөөрөмжийн нэг давуу тал нь хэрэглэгчдийн хандах боломжийг хязгаарлаж болдог.
  • NAS нь мэдээлэл рүү хандахад сервер, компьютер заавал асаалттай байх шаардлагагүй, мэдээлэл хадгалах багтаамжийг ихэсгэдэг.
  • Synology брэндийн NAS нь хэрэглэгчдийг олон хард ашиглах боломжийг олгодог. RAID array нь мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг.

solution nas

 

CLOUD STATION – Үүлэнд суурилсан шийдэл

synology_Zaj

Таны бүх бичиг баримт ажил дээр гэрт хүртэл үргэлж хамт байна. Synology NAS төхөөрөмж нь ажил дээр хийж байсан файл руугаа гэрээсээ хандах, өөрчлөлт хийн хадгалах, дараа өдөр нь ажил дээрээсээ зассан файл дээр ажиллах боломжийг олгодог. Суурин компьютер, ухаалаг утас, таблет, зөөврийн компьютер зэрэг рүү мэдээллээ синк хийх, хандах өргөн боломжтой.

 

 

SURVEILLANCE STATION – Хяналтын камерын шийдэлSynology-Surveillance-Station-7

Synology төхөөрөмж нь NVR төхөөрөмжтэй адилхан үүрэг гүйцэтгэнэ. Synology брэнийн хяналтын төв нь 2300+ төрлийн IP камер удирдах, жижиг том хамрах хүрээ хамаарахгүй нэг цэгээс бүх төрлийн хяналт удирдлагыг хийх боломжтой. Хяналтын Станцын бүх камерын бичлэгийг ухаалаг утас, таблетаар харах боломжтой.

 

 

MULTIMEDIA – Мултьмедиа шийдэлenjoy_multimedia_contents_stored_on_synology_nas_with_big_screens

 

Photo Station – ы тусламжтайгаар медиа файлаа тогтмол NAS төхөөрөмж рүү синк хийх, хадгалах, хаана ч хэзээ ч дуу хөгжим сонсох, кино үзэх боломжтой.

 

 

MOBILE APPS – Мобайл аппликейшнDS-audio-video-photo

 

Таны медиа үргэлж таны гарт. Synology брэндийн хадгалах төхөөрөмж нь IOS, Android IO дээр маш олон төрлийн үнэгүй татах боломжтой аппликейшнтай.

 

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийн доорх сувгуудаар авах боломжтой:

И-Мэйл: sales@ict-mall.mn

Утас: 7575-0700

NAS танилцуулга татах

Сэтгэгдэл алга

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаяг бусдад харагдахгүй болно