Сүлжээний хадгалах төхөөрөмж – DS216j

 

Dual-core CPU таны хувийн клоуд орчныг илүү хурдан болгоно

DS216j NAS сервер нь Dual-core CPU-тэй ба 107.43 MB/сек хурдтай унших, 112.5 MB/сек хурдтай бичих, клоуд орчинд бүх мэдээллийн синк хийх, шифрлэх, өгөгдлийн хурдан дамжуулах зэрэг маш олон давуу талтай.

 

3Өргөтгөсөн мультимедиа боловсруулах чадвар

DS216j NAS сервер нь гэр ахуйн хэрэглээнд илүү оновчтой медиа хэрэглээг бий болгодог. Дуу, бичлэг, зураг зэргийг хадгалах, нээн үзэх зэрэгт илүү хурдтай.

 

 


24 хяналтын LED гэрэл

DS216J загварын сервер нь өөрт суурилсан 4 LED гэрэлтэй ба цаг хугацааны тохиргоотойгоор гэрлийн тод байлгахыг тохируулж болдог нь хэрэглэгчдэд илүү тав тухтай орчинг бий болгодог.

Дамжуулалтын хурдыг USB 3.0 нь илүү хурдасгадаг

DS216j NAS нь 2 ширхэг USB 3.0 оролттой, энэ нь зөөврийн төхөөрөмжөөс мэдээлэл дамжуулахад илүү хурдан үр дүнтэй байдаг. USB 3.0 нь 10 дахин хурдаар мэдээлэл дамжуулах ба бага тог зарцуулдаг.

 

 

 

 

DiskStation Manager – Үйлдлийн систем шагнал хүртлээ

Synology брэндийн DiskStation үйлдлийн сисмет нь браузерт суурилсан ба бүх төрлийн Synology NAS төхөөрөмжийн удирдлагыг салхи мэт болгодог. DSM нь таны мэдээлэл рүү хандах болон хуваалцахад илүү ухаалаг хялбар болгоно. Synology’s Package Center нь бизнес болон хувийн хэрэглээнд мэдээлэл татах, суулгахад илүү ухаалаг илүү загварлаг ба амьдралдаа ч ажилдаа ч илүү үр бүтээлтэй байх боломжийг олгодог.

 

Та хаанаас ч хэзээ ч файл руугаа клоуд үйлчилгээний тусламжтайгаар хандах боломжтой

DS216j NAS нь цогц клоуд үйлчилгээ үзүүлнэ. Cloud Station нь PC, Mac, Linux, iOS, Android, DiskStation зэрэг бүх төрлийн платформуудтай синк хийж болдог ба мөн Amazon Cloud Drive, Google Drive, Microsoft OneDrive, Dropbox, Box, Baidu Cloud зэрэгтэй синк хийж болдог. Ийнхүү та мэдээлэл гээгдэх, алдахаас бүрэн хамгаалж болно.

 

 

Олон төрлөөр мэдээлэл хадгалах

4Synology DS216j NAS нь мэдээлэл хадгалах нэгдсэн төв нь байж болно. Та Windows, Mac хэрэглэгч байсан ч компьютероосоо Cloud Station тусламжтайгаар сервер рүү хадгалж болно. Та файл дээрээ засвар хийсэн ч автоматаар серверт хадгалагдана. Мөн та DS216j серверээс Amazon, Glacier, Microsoft Azure, SFR зэрэг рүү мэдээллээ хадгалах боломжтой. Synology Hyper Backup нь таны тухайн цаг хугацааны мэдээлэл хадгалах, сэргээх, хадгалах хэмжээг илүү ашигтай болгох зэрэг үйлдлүүд хийж болно.

 

 

Мэдээлэл хуваалцахад хамгийн тохиромжтой

DS216j NAS нь FTP, SMB2, NFS ба WebDAV зэрэг цогц сүлжээний протоколуудыг дэмждэг. Гээгдсэн, хогийн саванд хийсэн файлууд AFP, CIFS зэргийн тусламжтайгаар дахин сэргээгдэх ба бүх устгасан файл хогийн саванд автоматаар орно.

 

Хамгийн гол мэдээллийн төв

File Station нь DS216j серверийн мэдээлэл хуваалцах удирдахыг илүү хурдан аюулгүй болгоно. Нарийвчилсан шүүлтүүртэй учир бичиг баримт, гэрэл зураг, видео зэргийг хайхад маш хялбар. Та бусадтай мэдээлэл хуваалцахдаа нэг линк шидэхэд л хангалттай байна. DS утасны аппликейшны тусламжтайгаар гар утас болон зөөврийн төхөөрөмж рүү мэдээлэл хүргэх боломжтой. HTTPS, SSL/TLS шифрлэлт, холбоос дуусах огноо зэрэг нь интернет орчинд аюулгүй байдал нь өндөр хамгаалагдаж байдаг.

6Мэдээллээ хурдан ба хялбар холбох

Synology DS216j сервер дээр бүх үйлчилгээг эдлэх хамгийн тохиромжтой арга замыг хангах зорилготой. Synology QuickConnect байгаа үед DDNS тохиргоо хийх шаардлагагүй. QuickConnect нь төвөгтэй тохиргоо хийх шаардлагагүй байдаг ба ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр ухаалаг утас, компьютер, зөөврийн төхөөрөмжөөс мэдээлэл рүү хандах бүрэн боломжтой.

 

Мультимедиа сан

DS216j сервер нь гэрэл зураг, дуу хөгжим, видео цуглуулга хуваалцах төв платформ олгодог. Оновчтой ба шилдэг интерфейсийн онцлог, Synology багц нь – Photo Station, Audio Station, Video Station зэрэг нь таныг илүү хялбар ухаалгаар мэдээллээ хадгалахад тусалдаг. DS216j сервер дээр мэдээлэл хадгалснаар та сар бүр төлбөр төлөх гэж санаа зовох хэрэггүй.

 

ТВ – тэй холбон контент үзэх

DS216j сервер нь бусад бүх төрлийн төхөөрөмжүүдтэй тохирон ажиллах боломжтой ба та дижитал контентдоо компьютер, ухаалаг утас, бүх төрлийн ТВ, Apple, Samsung, Roku, Googlecast зэргээр үзэх өргөн боломжтой.

 

Аппликейшны тусламжтайгаар зөөврийн, хөдөлгөөнт байх боломж

Synology брэндийн уяан хатан утасны аппликейшн – DS note, DS audio, DS video, DS photo, DS cloud, DS file, DS get ба DS cam зэрэг аппликейшн нь ухаалаг утас болон таблетнаасаа удирдах боломжийг бий болгодог. Ухаалаг утасны аппликейшны тусламжтайгаар та өөрийн хэрэгтэй мэдээ мэдээллээ үргэлж өөрт авч явах боломжтой.

 

7Гэр ахуйн хяналтын систем, бүгдэд нээлттэй

DS216j сервер нь таны гэрийн хяналтын төв болж чадна. Та IP камер болон I/O модуль холбосноор гэртээ хяналтын систем маш хялбархан байршуулах боломжтой. Бүх брэндийн камер дэмждэг нь тохиргоо суурилуулалт хийхэд илүү төхөм болох юм.

 

 

 

8

 

Байгаль орчинд ээлтэй сервер

Synology брэндийн бүх сервер нь эрчим хүч зарцуулалт маш бага байдаг. DS216j серверт суурилсан сэнс нь 24/7 сэрүүн байлгаж, энгийн компьютертой харьцуулахад дуу чимээ гаргадаггүй. RoHS нийцсэн эд анги үйлдвэрлэж, дахин боловсруулах сав баглаа боодолтой.

 

Synology DS216j NAS танилцуулга

Сэтгэгдэл алга

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаяг бусдад харагдахгүй болно