ICT Expo 2018

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2018” үзэсгэлэн 9-р сарын 30-наас 10-р сарын-1,2-ний өдрүүдэд Мишээл экспо төвд амжилттай зохион байгуулагдлаа. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулдаг уг үзэсгэлэнг энэ жил Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор  12 дахь удаагаа зохион байгуулагдсан.

 

Вертексмон ХХК нь 6 дахь жилдээ тасралтгүй мэдээлэл технологийн дэвшилтэт шийдэл үйлчилгээ танилцуулж, ивээл тэтгэгчээр оролцлоо. Тус үзэсгэлэнгийн үеэр:

  • Мэдээллийн аюулгүй байдл хамгаалалт
  • Дата менежмент
  • Харилцаа холбоо ( аудио видео хурал, дотуур холбоо, дуудлагын төв)
  • Камержуулалт, хяналт зэрэг шийдлүүдийг танилцууллаа.

 

“ICT-Expo” үзэсгэлэн нь олон нийтэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн сүүлийн  үеийн дэвшилтэт технологи, ололт амжилтыг бодитойгоор

таниулан сурталчилдаг, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид, иргэд, аж ахуйн нэгж, гарааны компаниудад хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй уулзах боломжийг  олгодог арга хэмжээ болдгоороо онцлогтой.

 

 

Сэтгэгдэл алга

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаяг бусдад харагдахгүй болно