GXP1610/1615 загварын IP утас нь хэрэглэгчдэд хэрэглэхэд хялбар, өндөр чанартай дууг дамжуулдгаараа давуу талтай. GXP1610/1615 загвар нэг зэрэг 2 дуудлага зэрэг орж ирэх ба 3 зэрэг дуудлага хийх боломжтой. 132х48 LCD дэлгэцтэй, удирдахад хялбар 3 XML товчтой, 10/100 mbps порттой, олон хэл, чихэв тус тус дэмждэг ба GXP1615 загвар PoE дэмждэгээрээ давуу талтай. Энэхүү давуу талууд нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд өндөр чанартай аудио харилцааг бий болгоно.

GXP1610/1615 утас нь Grandstream ийн бусад бүх IP утасны адил хамгийн сүүлийн үеийн шифрлэлтийн технологи болох SRTP болон TLS -ийг ашигладаг. GXP1610/1615 нь төрөл бүрийн автомат тохиргооны системийг дэмждэг. Жишээлбэл, Grandstream -ийн UCM серийн IP PBX тэй zero-configuration ээр холбогдох, шифрлэсэн XML файл болон TR-69 ашиглан тохиргоо хийх зэрэг олон сонголттой. Ингэснээр утасны суурилуулалтыг богино хугацаанд төвөг багатай хийх боломжийг танд олгоно.

 

GXP1610/1615 ТАНИЛЦУУЛГА – СУУРИЛУУЛАЛТ

Сэтгэгдэл алга

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаяг бусдад харагдахгүй болно