Утасгүй сүлжээний хөгжил

Та амьдралаа интернетгүйгээр төсөөлж чадах уу? Энгийн 802.11 стандарт 21р зуунд маш том өөрчлөлтийг бий болгожээ. 1985 оноос хойш утасгүй сүлжээ, интернет хэрэглээ гэрлийн хурдаар хөгжиж байна. Галт тэргээр зорчиж байхдаа хөдөлгөөнт төхөөрөмж дээр шууд дамжуулалт хийх и-мэйл солилцоо хийх чадваргүй энгийн хурдтай байсан. Бид WiFi -ийн өөрчлөлт, хэрхэн хөгжиж байгааг харж, өнөө үед бидний өдөр тутмын харилцаа холбоонд илүү давамгайлах болсон нь WiFi -гүйгээр амьдралыг төсөөлөхөд хэцүү болжээ.

 

2013 он гэхэд 1 тэрбум шинэ гар утас худалдаанд гарч байжээ. Илүү олон хэрэглэгчид Интернетээр аялж, шуурхай мессежээр дамжуулж эсвэл төхөөрөмжөөр дамжуулан албан мэйл илгээж байгаа тул илүү хурдан утасгүй интернеттэй байх хэрэгцээ нэмэгдсэн байна. Энэ нь Wi-Fi салбарыг хөгжүүлж, онлайн соёлыг хөгжүүлэх, чадвартай, хурдтай хөгжүүлэлтийг хурдасгахад хүргэж байна.

2010 оны эхээр дэлхий дээр хүн амаас их утас үйлдвэрлэгдсэн байсан ба ихэвчлэн чухал шаардлагатай үед болон албан хэрэглээнд өргөнөөр хэрэглэдэг байжээ. Мэдээ уншиж, цаг агаарын мэдээг харах, A цэгээс B хүртэл цэгцэлж, ойролцоох рестораныг хайж олох, онлайн дэлгүүр хүртэл энгийн үзэгдэл болсон.

 

Интернетэд холбогдсон 10 тэрбум төхөөрөмжүүдээс дэлхий даяар, 2 триллион долларын орлого олсон нь бизнес эрхлэгчид WiFi-ийн ашиг тусыг мэдэрсэн явдал болсон. Ийнхүү одоогийн Gigabit WiFi үүсэн хөгжсөн. Давуу тал нь сүлжээний гүйцэтгэлийг нэмэгдүүлэн салхины хурдаар интернет орчноор аялах боломжийг олгож байна.

 

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хэрэглэгчид олон тооны онлайн үйл ажиллагааг зохицуулах стандарт WiFi хурдыг шаарддаг. WiFi технологи үүсэн хөгжсөн цагаас хойш хэдийн 32 жил өнгөрчээ. Өнөөдөр хүн бүхэн онлайн орчинд хүссэн зүйлээ хийх өргөн боломжтой болжээ. Мэдээж үүний тулд хурдтай интернет байх шаардлагатай. Зайнаас суралцах, гэрээс ажиллах, дуу хөгжим сонсох, сошиал ертөнцөөр аялах зэрэгт найдвартай WiFi сүлжээ байх нь зөвхөн сонголт биш зайлшгүй хэрэгцээ юм.

Сэтгэгдэл алга

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаяг бусдад харагдахгүй болно