SandBlast гар утасны хамгаалалт

Project Description

Кибер халдлага нь аж үйлдвэрийн салбарын хязгаарыг аль хэдийн давжээ. Гар утас нь сүлжээний зөрчлийн арын хаалга болоод байгаа нь албан байгууллагын эмзэг мэдээллийг эрсдэл оруулж байна. Check Point SandBlast нь таны бизнесийн эмзэг мэдээллийг хөдөлгөөнт орчинд бүрэн хамгаалах, гар утасны халдлагаас урьдчилан сэргийлэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт шийдэл.

Давуу тал:

Нэгдсэн аюулгүй байдал хамгаалалтын шийдэл

SandBlast Mobile нь гар утасны халдлагаас аж ахуй нэгжүүдийг хамгаалах нэгдсэн платформын шийдэл юм. CheckPoint-ийн SandBlast бүтээгдэхүүний өргөтгөл, SandBlast гар утасны халдлага нэвтрэхээс өмнө блоклдог.

–          Checkpoint ThreatCloud нь нэгдсэн платформд бодит цаг хугацааны хамгаалалт хийж, аж үйлдвэрийн салбарын хамгийн том халдлагаас урьдчилан сэргийлэх сүлжээ

–          Хамгийн эрсдэл өндөртэй халдлагуудыг нэвтрэхээс өмнө хаах

–          Байршил үл хамааран аж ахуйн нэгжийг тэг өдрийн халдлагаас бүрэн хамгаалах

 

Аж үйлдвэрийн салбар дахь гар утасны хамгийн найдвартай хамгаалалт

Зөвхөн CheckPoint нь бүх платформ дээр сүлжээ, аппликейшн, гар утасны цогц хамгаалалт хийх бүрэн боломжтой. SandBlast нь Threat Emulation ашиглан known ба unknown халдлагаас бүрэн хамгаална.

–          Known ба unknown халдлагаас бүрэн хамгаалах ахисан төвшний гүйцэтгэл

–          Сүлжээний орчны халдлага, эрсдэлд тогтмол хяналт хийх

–          Төхөөрөмжийн төвшинд (OS) эмзэг байдлыг үнэлэх

–          Байгууллагын итгэмжлэлийг хулгайлах зорилготой SMS фишинг халдлага илрүүлэх, блоклох

 

Үл нэвтрүүлэх, сайжруулах

Аюулгүй байдал, хөдөлгөөнт төхөөрөмжийн багууд санаа зовох хангалттай их зүйлс байдаг. Тиймээс SandBlast Mobile нь бүх EMM шийдлүүдтэй нэгтгэх замаар хөдөлгөөнт төхөөрөмжүүдийг аюулгүй, найдвартайгаар хамгаалахад зориулж бүтээгдсэн юм. Энэ нь шийдлийг өндөр төвшинд хүргэх боломжийг олгож, аюулгүй байдлын дэд бүтцийн хүрээнд хөдөлгөөнт аюулгүй байдлыг удирдан зохицуулах үйл ажиллагааны үр нөлөөг бий болгодог.

–          30-300 000 хүртэлх төхөөрөмжийг хурдан, хялбар аргаар нэвтрүүлэх

–          Эцсийн хэрэглэгчийн нууцлал, төхөөрөмжийн гүйцэтгэлийг хадгалах

 

Project Details
Previous
Next