Grandstream WiFi Access Point ухаалаг утаснаасаа хянах боломжтой боллоо

Grandstream Networks, Inc. нь 2002 оноос хойш дэлхий дахиныг холбосон SIP нэгдсэн холбооны шийдэл гаргагч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани. WiFi Access Points GWN.Cloud буюу клоуд хянагчийн бета хувилбарыг энэ оны 2-р сарын 12 нд танилцууллаа. Grandstream брэндийн GWN аж ахуй нэгжийн WiFi сүлжээний удирдлагын платформ нь өгөгдлийн аюулгүй байдлыг ханган, найдвартай, өргөтгөх боломжтой. GWN.Cloud нь хэрэглэгчдэд төхөөрөмжийн бар кодыг секундын дотор WiFi сүлжээгээр хурдан байрлуулж, мобайл аппликейшн эсвэл вэб хөтөч ашиглан хялбархан удирдах боломжийг олгодог.

GWN.Cloud-ийн гол онцлог, давуу талууд нь:
• Amazon Web Services (AWS) дээр байрлуулснаар 99.99% -ийн  найдвартай
• Удирдаж байгаа сайтуудын тоог хязгааргүй өргөтгөх боломжтой
• Grandstream GWN цувралын WiFi AP өөрт суурилсан аюулгүй байдлын хүчтэй функцуудтай ба банкны зэрэглэлийн TLS шифрлэлт болон X.509 шинжүүдийг өөрт агуулсан
• AP, хэрэглэгчээр, сүлжээгээр сүлжээний мониторинг, хяналтын хэрэгсэл, тохиргооны дохио зэргийн тайлан шууд гарна
• iOS болон Android үйлдлийн системд зориулагдсан аппликейшнтай, GWN.Cloud нь удирдахад илүү хялбар болж байна
• GWN.Cloud үйлчилгээ үнэ төлбөргүй

 

Хэрхэн хэрэглэх вэ
Энэхүү бета тест нь Grandstream-ийн GWN цуврал WiFi AP-ийн хэрэглэгчдэд нээлттэй. Бета туршилтанд оролцох сонирхолтой хэрэглэгчид БҮРТГҮҮЛЭХ руу орж данс үүсгэх ёстой. Данс үүсгэгдсэний дараа хэрэглэгчид нь өөрийн дансандаа GWN серверийн AP-ыг ашиглан iOS эсвэл Android апп ашиглан бар кодоор нь залгаж эсвэл вэб хөтөч ашиглан MAC хаяг болон анхдагч нууц үгийг оруулж өгдөг.

No Comments

Leave a Comment

Your email address will not be published.