Бидний эрхэм зорилго бол харилцагч болон хамтрагч байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих харилцаа холбооны нэгдсэн системийн шийдлийг санал болгох юм. 

Хэрвээ та байгууллагадаа видео хурлын систем хайж байгаа бол бид танд ашиглахад хялбар, олон боломжуудтай нэгэн платформыг санал болгож байна. Бидний санал болгож буй видео хурлын шийдэл бол GrandStream Video Conference юм. Тэгвэл Grandstream Video Conference нь компаниудад хэрхэн ашиглах боломжтойг тайлбарлая. 

Гэрт суурилсан оффис 

 

Гэрээсээ ажилладаг хүмүүст өөрсдийн худалдан авагч болон үйлдвэрлэгчидтэйгээ харилцаж, хамтран ажиллах энгийн бөгөөд үр дүнтэй хэрэгсэл хэрэгтэй. Бид танд GXV цувралын IP Видео Утаснуудыг санал болгож байна. Цувралд дагалдах хэрэгслүүд бүгд камерын хамт ирдэг бөгөөд Android үйлдлийн систем дээр ажилладаг тул хэрэглэгчид андройд төхөөрөмж дээрээс видео дуудлага хийх боломжтой юм. GXV цувралууд Wifi болон Bluetooth функцтэй бөгөөд та Google Calendar болон Contacts-уудад нэвтрэх боломжтой.  

Жижиг бизнесүүд 

 

Жижиг бизнес эрхлэгчдэд өөрсдийн харилцагч болон үйлчлүүлэгчидтэйгээ холбогдох төхөөрөмж хэрэгтэй байдаг. GVC3210 нь Android үйлдлийн системтэй учир ямар ч төрлийн аппликейшн дэмжиж, хэрэглэгчтэйгээ харилцах боломж олгодог. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд хамгийн хямд, ашиглахад хялбар шийдэл юм.  

Дунд болон том бизнесүүд 

 

Олон жижиг салбаруудтай алс хол байршилтай компаниудад ажилтнуудтайгаа холбогдох хэрэг үргэлж гардагЭнэ асуудлыг шийдэхийн тулд хаанаас ч холбогдож болох, ашиглахад хялбар төхөөрөмж чухал юм. GVC цувралын төхөөрөмжүүд нь IPVIDEOTALK аппликейшны тусламжтайгаар хаанаас ч хэзээд ч ямар ч төхөөрөмж дээрээс хоорондоо холбогдож болохуйц үүлэн системт платформыг санал болгодог. Энэ нь 100 хүртэлх оролцогчид болон 8 видео дүрс зэрэг дамжуулах хүчин чадалтай. 

GVC цувралын 3 өөр моделуудаас аль нь танд тохирохыг хараарай: 

  • GVC3210 – Жижиг өрөө эсвэл цөөн хүнтэй уулзалтад зориулагдсан. Android аппликейшнууд суулгах боломжтой. 
     
  • GVC3200болонGVC3202 – Томоохон хуралд зориулагдсан бөгөөд хурлын өрөөнүүд нь зөөврийн камеруудтай. Тус бүртээ видео хурлыг удирдах боломжтой. 

Бусад төхөөрөмжүүд: 

  • GAC2500 Audio Conference Phone– Ердийн болон томоохон хурал болон уулзалтын өрөөнүүдэд зориулагдсан. 
  • GXV series Video Phones – Ажилчид болон менежерүүдийн төхөөрөмжүүдэд нэвтрэх боломжтой. 

 

Enterprises 

 

IPTV10 нь бодит-цагийн менежментийн шийдэлтэйгээрээ бусад шийдлүүдээс илүү давуу талтай юм. 

IPTV10 нь өөрийн гэсэн сервертэй бөгөөд сүлжээгээ удирдан хянах боломжтой юм. Томоохон хурлын өрөөнд зориулагдсан сервертэй тул IPVideoTalk аас хэд дахин илүү боломжтой юм. IPVT10 –ыг ашиглан 120 хүртэлх видео оролцогчид, 300 гаран үзэгчид болон 10 хурлын өрөө нэгэн зэрэг үүсгэх хүчин чадалтай. Гар утас, таблет, нотебүүк, компьютер, ip video phone  болон вебээс хандах боломжтой. 

Танд аль нь илүү тохирох талаар мэдээлэл авахыг хүсвэл 7575-0700 дугаараар холбогдон аваарай. 

 

 

No Comments

Leave a Comment

Your email address will not be published.