Өгөгдлийн сангаа хамгаалахад анхаарах 5 зүйл

Доорх энгийн зөвлөгөөнүүдийг дагаснаар хувь хүн болон албан байгууллага өгөгдлийн эрсдэлээс бүрэн хамгаалах боломжтой.

 

  1. Two-factor authentication

Ихэнх имэйл болон интернет үйлчилгээ үзүүлэгчид хоёрдогч хамгаалалтыг баталгаажилтыг хэрэглэгчиддээ санал болгодог, энэ нь уламжлалт нууц үгээ нэг төвшин ахиулж хамгаалж байгаа юм. Энэ нь зөөврийн төхөөрөмж болон ухаалаг гар утаснаас хөдөлгөөнт үед хандалт хийхэд эрсдэлийг бууруулах нэг алхам болох болно. Жишээ нь: Аюулгүй байдал хамгаалалт нь онлайн банкны үйлчилгээ маш өндөр төвшинд байх шаардлагатай.

Зарим тохиолдолд хоёрдогч хамгаалалтын баталгаажуулалт нь хэрэглэгчдэд төвөгтэй санагддаг байна. Яагаад гэвэл хэрэглэгч хоёр удаа нууц үг болон бусад шаардлагатай мэдээллийг оруулах нь төдийлөн таалагддаггүй байна.

 

  1. Password security and management

Хялбар нууц үг дата алдагдах, халдлагад өртөх гол үндэс болдог. Төгсгөлгүй нууц үгтэй холбоотой зөвлөгөөг ихэнх шинжээчид 16 үсэг, жижиг, том, тоо, тэмдэгтийг багтаасан санамсаргүйгээр сонгосон жагсаалт нь аюулгүй байх хамгийн сайн арга гэдгийг нотолжээ.

Эдгээр олон нууц үгүүдийг хадгалах, ашиглах нь маш төвөгтэй байж болох юм. Ингэснээр хэрэглэгчид нууц үг зохицуулагчийн нэвтрэх нууц үгнүүдийг санах хэрэгтэй бөгөөд энэ нь тэдгээрийн аль нэгэнд нь онлайн дансруугаа нэвтрэх үед нууц үгээ аюулгүйгээр шалгах боломжийг олгодог.

 

  1. Locking down or restricting sensitive data

Ихэнх компаниуд руу кибер халдлага єргєн тархсан, эсвэл мэдээллийн нягтралыг хамгаалах хууль тогтоомжийн харагдах байдлаас болоод мэдээллийн хамгаалалтад илүү идэвхтэй хандах хандлагатай болсон байна. Энэ нь мэдрэмтгий мэдээллийг хамарсан үйл явцын ил тод байдал, тухайн өгөгдөл хаана байгаа талаар илүү тодорхой, түүнийг ашиглах, шилжүүлэх, нэвтрэх хязгаарлалтыг илүү дэлгэрэнгүй болгосноор өгөгдлийн сангийн эрсдэл буурах бүрэн боломжтой юм.

End Point Protector нь эмзэг өгөгдлийн сангийн хөдөлгөөн болон хандалтыг хянах, сүлжээг нэгдсэн байдлаар скайндах үүрэг гүйцэтгэдэг энэ нь өгөгдлийн сангийн эрсдэлээс бүрэн хамгаална.

 

  1. Encryption

Шифрлэгдсэн өгөгдөл алдагдсан ч кибер гэмт хэрэгтнүүд өгөгдөл ашиглан ямар нэгэн гэмт хэрэг хийх боломжгүй. Өгөгдөл дамжуулах үед шифрлэх нь олон давуу талтай.

Хард диск, файл, клоуд орчны файлаа хуваалцах үед шифрлэх нь зөөврийн төхөөрөмжөөс өгөгдлөө алдах, мартах эрсдлээс бүрэн хамгаалдаг. Сүүлийн үед ухаалаг утаснууд өөр дээрээ өгөгдөл, программуудыг шифрлэх болсон.

 

  1. Remote location and device wiping

Сүүлийн үед ухаалаг утасны хэрэглээ компьютертой дүйцэхүйц болсон. Ухаалаг утсандаа хамгаалалтгүй өгөгдлөө алдах нь өндөр эрсдэл дагуулдаг болсон.

Утасны нэг эрсдэл бол физик хулгай эсвэл төхөөрөмжийг буруу байрлуулах явдал юм. Дээрх эрсдэлээс remote location, device wiping идэвхжүүлэх нь маш чухал. Хэрэглэгч нь утасныхаа байршлыг хянах боломжийг олгодог, нөгөө нь хулгайлагдсан тохиолдолд төхөөрөмж дээрх эрсдэлтэй өгөгдлийг алсаас устгах боломжийг зөвшөөрдөг.

No Comments

Leave a Comment

Your email address will not be published.