CyberSecurity Trends 2019 зохион байгуулагдлаа

 

 

Кибер аюулгүй байдлын салбар өдөр бүр маш хурдацтай өсөн нэмэгдэж байна. Өдөрт ойролцоогоор 230,000 орчим цоо шинэ Malware -ууд гарч байгааг экспэртүүд дуу нэгтэйгээр онцолсон байна. Хэдийгээр эдгээр халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах шийдэл, нөөц бололцоо эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч бид бүхэлдээ энэ халдлагаас бүрэн хамгаалагдах тэр шийдлийг хараахан олоогүй байгаа ба цаашид ч мөн адил тэр арга замыг эрж хайсаар л байх нь гарцаагүй. Тиймээс бидний зайлшгүй хийх ёстой зүйл бол өнөөдрийн кибер халдлагын нөхцөл байдлыг маш сайн тодорхойлох юм.

CyberSecurity Trends 2019 өдөрлөг нь Монгол улсын кибер халдлагын тайлан болон олон улсад тэргүүлэгч вендоруудын сүүлийн үеийн дэвшилтэт технологийн шийдлүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой.

CheckPoint Software Technologies компаниас цаашид улирал бүр Монгол улсын кибер халдлагын тайлан мэдээлэл гаргадаг болж байгаа. Энэхүү тайлан мэдээ, сүүлийн үеийн дэвшилтэт технологийн шийдлүүдийн дэлгэрэнгүй танилцуулга хийгдлээ.

Вертексмон ХХК нь цаашид улирал бүр гарах Монгол улсын кибер халдлагын тайлан мэдээллийн тогтмол цахим хэлбэрээр хэрэглэгчиддээ хүргэж байх юм.

 

Татах: CyberSecurity Report Vol 1

Шинэ технологи, илтгэлийн материал татах: Check Point Maestro

 

 

 

Мэдээллийн аюулгүй байдал хамгаалалтын шийдэл үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөнө үү


Сэтгэгдэл алга

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаяг бусдад харагдахгүй болно