Өнөөдөр байгууллага бүр чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO стандартыг нэвтрүүлэн илүү бүтээмжтэй байх тал дээр анхааран ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн Дижитал хувьсал байгууллага бүрт хийгдэж мэдээллийн нэгдсэн нөөцлөлт хийх хэрэгтэй болж байна.

Орчин үеийн техник технологийн хувьсал нь хэрэглэгчдийг олон төхөөрөмжүүд дээрээс ямар ч үед мэдээллээ авах боломжтой болгосон.

Байгууллагын соёлд мэргэжилтэн бүрийн ажлын document file -ийн эмх цэгцийг оруулж File хадгалалтын стандарт, дүрэм журам гарган ажиллавал эргээд байгууллагадаа урт хугацаандаа хамгийн их үнэ цэнэ авчрах юм.

Мэдээллийн сан эмх цэгцгүй байх нь байгууллагад дараах сөрөг үр дагавруудыг авч ирдэг. Үүнд:

  • Өгөгдлийн нэршил стандартын бус, тодорхой бус нэрээр өгсөн тохиолдолд нэршлээр хайж олоход ихээхэн цаг хугацааг алддаг.
  • Ажлын файлыг буруу, эмх цэгцгүйгээр хувиарлан хадгалсан үед хайлт хийхэд хүндрэл гардаг.
  • Ижил, ойролцоо нэршил, ижил төрлийн мэдээллийг ангилаагүй тохиолдолд бусдад буруу, ташаа мэдээлэл өгөхөд хүрдэг.
  • Дээрх асуудлууд үр бүтээмжгүй нөхцөлийг бүрдүүлэх сөрөг үр дагавартай байдаг.

Тэгвэл мэдээллийн сан дахь өгөгдлүүдийг эмх цэгцтэй байлгахын тулд дараах зүйлсийг хийж байх хэрэгтэй:

  • Мэдээллээ ангилах.
  • Цэвэрлэгээ хийх.
  • Мэдээллээ хадгалахдаа стандарт тогтоох.
  • Хувиарлан байршуулах.

Мэргэжилтэн бүр мэдээллийг хадгалах, нэгдсэн сандаа тодорхой заасан нэр, нэршилээр хадгалдаг болсны давуу тал нь:

  • Хайж цаг аа үрэхгүй
  • Хайж хөдөлгөөн гарахгүй
  • Бусдадаа саад төвөг болохгүй
  • Илүү ажил дахин дахин хийхгүй
  • Ажлын бүтээмж ихэснэ.

Энэ бүхний шийдэл технологи маань Synology NAS юм.

NAS (Network Attached Storage) нь таны гэрийн эсвэл оффисийн сүлжээнд холбогдсон ухаалаг хадгалах төхөөрөмж юм. Та өөрийн гэр бүл, хамт олныхоо файлыг NAS дээр хадгалах боломжтой. Интернет хөтөч эсвэл мобайл аппликейшн ашиглан та сервер лүү хандаж, NAS-ээс интернет орчинд ашигладаг янз бүрийн үйлчилгээг ашиглах боломжтой.

Яагаад Synology гэж?

Synology NAS нь таны ажлыг хялбаршуулж, дээрх асуудлуудыг шийдэхэд тус болж чадна. Хамгийн гол нь хэрэглэхэд хялбар, зардал багатай, хамгийн бага тог зарцуулалттай, Таны бизнест зориулсан NAS юу хийж чадахыг харцгаая.

Файл хуваалцах уламжлалт арга нь үр ашиггүй байдлаас үүдэлтэй байдаг. Зарим бизнесүүд нь файл хуваалцахын тулд имэйлийн хавсралтуудыг ашигладаг бөгөөд эцэст нь файлын хэмжээ хязгаар болон хувилбар хянах асуудалтай тулгардаг. Synology NAS нь цаг бүрт нь төвлөрсөн хадгалалтын төхөөрөмж болох орчин үеийн файл хуваалцах, хамтран ажиллах хэрэгцээг хангаж чаддаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг 75750700 утсаар холбогдох эсвэл доорх бүртгэл дээр өөрийн нэр, утас болон имэйл хаягаа бичиж үлдээвэл бид эргээд холбогдох болно.

Холбоо барих

Сэтгэгдэл алга

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаяг бусдад харагдахгүй болно