Олон улсын кибер судалгааны эрсдэлийн газраас 2019 оны байдлаар байгаа 90 тэрбум нууц үг 300 тэрбум болж өсч, байгууллагуудын хэмжээнд кибер эрсдэл ихэснэ гэсэн судалгаа дүгнэлт гаргажээ.

2016 оны байдлаар 3 тэрбум хэрэглэгчийн нууц үг алдагдсан тоон мэдээлэл байдаг ба энэ нь өдөрт 8.2 сая нууц үг, секунд тутамд 95 хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан судалгаа гарчээ. Үүнээс үзэхэд нууц үгний хамгаалалтын удирдлага шийдэл нэн тэргүүнд шаардлагатай болж байна. Кибер халдлагын энэхүү тоон өсөлт нь 2021 он гэхэд олон улсын хэмжээд 6 их наяд долларын хохирол учруулна гэсэн судалгаа дүгнэлттэй байна.

 

Интернетэд холбогдсон ихэнх хүмүүс нууц үгээ алддаг ба 7 хүн тутмын 3 нь баталгаатай эрсдэлд ордог гэсэн статистик дүн шинжилгээ гарсан байна. Энэхүү тоон мэдээлэл статистик судалгаа нь энгийн хэрэглэгчдийг кибер халдлагын ерөнхий ойлголт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сэдэлжүүлэх зорилготой байдаг.

 

GLOBAL PASSWORD “ATTACK SURFACE” WIDENS WITH 4 BILLION PEOPLE ONLINE BY 2020

 

Хэрэглэгчийн нэр, нууц үг нь тухайн хүн болон төхөөрөмжийг  хамгаалах зорилготой. Хүн болон тухайн төхөөрөмж хөгжихийн хирээр шаардлага  /интернет хэрэглээ, удирдлага, бизнесийн үйл ажиллагаа/ ихсэж байна.

 

 

 

Майкрософт Secure блогоос үзвэл дөрвөн тэрбум хүн 2020 он гэхэд интернет сүлжээнд идэвхтэй байх ба тэдгээр хүмүүст олон тооны онлайн акаунт руу нэвтрэх эрх хэрэгтэй болно.
IT салбарын тоо мэдээллээр нэг хэрэглэгч дунджаар 36 нууц үг ашигладаг ба үүний 25 нь таах боломжит, энгийн нууц үг ашигладаг байна. Энэхүү таамаглал дээр тулгуурлан Cyber security Ventures-ийн тооцоолол 2020 он гэхэд дор хаяж 100 тэрбум хүнийн нууц үг кибер хамгаалалтыг шаардана.

 

SOCIAL MEDIA A BIG CONTRIBUTOR TO PASSWORD GROWTH

 

Сошиал платформ нь сүүлийн үед хүчээ авч, хурдацтай өсч байгаа энэ хэмнэлээрээ ихэссээр байх юм. Олон нийтийн сүлжээний платформуудын хэрэглэгчийн байдал:

Facebook – 1.79 тэрбум идэвхтэй данстай /сард/

Twitter –313 сая идэвхтэй данстай /сард/

Instagram –500 сая идэвхтэй данстай /сард/

LinkedIn –467 сая идэвхтэй данстай /сард/

 

THE INTERNET OF THINGS (IOT) MEANS BILLIONS MORE MACHINE PASSWORDS

 

Технологийн түүчээ компани болох Intel Corp, зах зээлийн судлаач, IDC, Америкийн үндэсний судалгааны газраас IoT төхөөрөмжүүдийн тоо 2015 оны байдлаар 15 тэрбум, 2020 онд 200 тэрбумд хүрч өсөх тооцоо судалгаа гаргажээ.

Бүх IOT төхөөрөмжүүдрүү хандахад зөвхөн нууц үг ашигладаг бус, харин тухайн төхөөрөмж рүү хандахдаа тусгай баталгаажуулалт буюу authentication ашиглаж, нэвтрэх эрх болон түлхүүр үгийн мэдээллийг Privileged Access Management (PAM)  систем дээр хадгалж, сүлжээгээр дамжуулан хандах нь илүү үр дүнтэй гэж аюулгүй байдлын мэргэжилтнүүд зөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл шийдэл хүсвэл доорх формоор холбогдоно уу


Сэтгэгдэл алга

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаяг бусдад харагдахгүй болно