Яагаад Оффис 365-ыг байгууллагадаа нэвтрүүлэх ЁСТОЙ вэ?

 

 

 

Оффис 365 бол энгийн оффисын программууд биш. Орчин үеийн байгууллагын хэрэгцээнд ЗААВАЛ байх ёстой ҮНЭ ЦЭНЭ юм. Ажилтан бүрийн ажлын бүтээмж, тэдгээрийн хамтын ажиллагаа, албан бичиг хөтлөлт, тайлан, пресентац гэх мэт өдөр тутмын бүтээмжийг даруй 80% өсгөнө. Teams, Planner, Yammer, Kaizala, Sway, Forms, SharePoint, OneDrive, OneNote, Skype for Business гэх мэт 20 орчим программуудыг албан ёсны лицензтэйгээр 1 хэрэглэгч 15 хүртэлх төхөөрөмж дээр зэрэг ашиглах боломжтой.

 

 

Том жижиг гэлтгүй бүх байгууллагууд жил бүр Мэдээллийн технологитой холбоотой төсвийг баталдаг. Тэдгээрийн ихэнх нь өндөр үнэтэй сервер, тэдгээрийн программын лиценз, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалах төхөөрөмж, серверийн өрөөний тохижилт гэх мэт одоо цагт хэрэггүй болсон зүйлс байдаг нь харамсалтай. Үүлэн технологи дээр суурилсан шийдлээр танай байгууллагын мөнгөөр үнэлэгдэшгүй мэдээллүүд Microsoft-ийн сервер дээр өндөр нууцлал, хамгаалалт дор байршина.

 

 

21-р зуунд зөвхөн оффис дээрээ сууж ажилладаг хүмүүс маш цөөхөн болсон. Өдөрт маш олон цагийг гадуур ажиллахдаа зарцуулдаг ч төдийлөн үр дүнтэй байдаггүй. Гадаад орон болон хөдөө орон нутагт томилолттой үед, өвчтэй эсвэл амралттай, бизнес уулзалттай үед, тэр ч бүү хэл авто замын түгжрэл дунд ч та ажлаа үргэлжлүүлэн хийх бүрэн боломжтой болсон. Бидний ашиглаж дадсан оффисын программуудыг гар утас, таблет болон бусад хөдөлгөөнт төхөөрөмж дээрээсээ ажиллуулах боломжийг олгодог.

 

 

Аль ч бизнесийн амжилттай байх үндэс нь уулзалт, хурал байдаг. Харилцагч, түнш, байгууллага дотроо гээд л өдөр тутамдаа маш олон уулзалт хийх шаардлага бий. Тэр болгонд нь биечлэн очиж, түгжрэлд орж, цаг заваа үрэх шаардлагагүй. “Skype for business” танд нэг дор 250 хүртэлх хүнтэй HD форматаар видео, аудио хурал хийж, пресентаци танилцуулж, файл шэйрлэх боломжийг олгодог. Мөн “Teams” программыг ашиглан дэлхийн хаанаас ч ажлаа хийх гайхалтай боломж бий. Үнэтэй хурлын өрөөний шийдлүүдийг мартъя.

 

 

Байгууллага бүрд ХАБ буюу хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, цаашлаад алба хэлтэс ч байдаг. Гэтэл өнөө үед МАБ буюу мэдээллийн аюулгүй байдалд ХАБ-тай ижил төвшинд, зарим тохиолдолд илүүтэй анхаарал хандуулах шаардлагатай болсон. Өдөр бүр вирус, трожан, рансомвэйр, ваннакрай гэх мэт халдлагууд маш олноор гарч бизнесийн байгууллагуудын мэдээлэлд халдаж, үлэмж хэмжээний хохирол учруулж байна. Мөнгөөр үнэлж болшгүй мэдээллүүдээ үүлэн технологи дээр найдвартай хадгалахаас гадна ажлаас гарч буй      хүний мэдээллийг хормын дотор дараагийн хүнд нь шилжүүлэх боломжтой.

 

 

Ихэнх байгууллагад оффисын програм болон үйлдлийн системтэй холбоотой тоолж баршгүй асуудлууд байдаг. Шалтгаан нь лицензгүй, кракадсан програм, найдваргүй хамгаалалт юм. Оффис 365-ийг  ашигласнаар албан ёсны лицензтэй хамгийн сүүлийн үеийн хувилбарт программуудыг өндөр хурдтай ашиглана. Дахин лиценз нэмж худалдан авах шаардлагагүй болно. Нэгдсэн Админы төвөөр дамжуулан хэрэглэгч нэмж, хасах, эрх тохируулах, датаг хуулах, нөөцлөх, хэрэглээний бүх төрлийн тайланг маш хялбар байдлаар dashboard-оор хардаг. Жишээ нь: харилцагчдын гомдол санал хүлээн авдаг info, support и-мэйлүүдэд сард хэчнээн мэйл ирсэн, түүнээс хэдийг нь уншиж, хэдэд нь хариу өгснийг харах боломж бий.

 

Бага зардал, хэмжээлшгүй үр ашиг!!!

 

 


Сэтгэгдэл алга

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаяг бусдад харагдахгүй болно